НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Сенатч Д.Салливантай уулзав
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгрессын Сенатын танхимийн гишүүн, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Д.Салливантай 2022 оны 4 дүгээр сарын 27-нд Конгрессын ордонд уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад Сенатын гишүүн Д.Салливан онцгой хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд ЭСЯ-ны зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэргүүлэх зорилтуудаа танилцуулав.
Сенатын гишүүн Д.Салливан Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлж анхаарч байдаг бөгөөд түүний удирдаж буй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад амжилттай ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид өөрийн зүгээс боломжит бүхий л бодитой дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Ташрамд тэмдэглэхэд Д.Салливан нь Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг саначилж АНУ-ын Сенатаар 2021 оны 4 дүгээр сард батлуулсан билээ.