НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Чикаго хотод төлөөлөгчийн газраа нээлээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим АНУ-ын Чикаго хотод төлөөлөгчийн газраа нээжээ. Тус төлөөлөгчийн газрыг У.Зоригтбаатар хариуцан ажиллах юм байна.
Энэхүү төлөөлөгчийн газар нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулах, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, төслөө харилцан танилцуулах, хөрөнгө оруулалт татах хэлцэл болон сургалтуудыг зохион байгуулах талаар МҮХАҮТ мэдээлэв.
Энэ нь гадаадын улс орнууд дахь МҮХАҮТ-ын 22 дахь, АНУ дахь хоёр дахь төлөөлөгчийн газар болж буй юм. Одоогоор БНСУ, Швед, Швейцар, Турк, Итали зэрэг дэлхийн 16 улсад МҮХАҮТ төлөөлөгчтэйгөөр бизнес эрхлэгчдийг холбон ажиллаж байна.