С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Газар зүйн улсын 26-р олимпиад болов
Газар зүйн улсын 26-р олимпиад өнгөрсөн долоо хоногт болж ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн аймаг, нийслэлээс шалгарсан 60 сурагч, 30 багш оролцлоо.
Түүнчлэн олимпиадад оролцогч сурагчид “Усны нөөц ба тулгамдсан асуудал” сэдвээр орон нутагтаа тулгамдаж асуудлаар ханын илтгэл бэлтгэн хэлэлцүүлж оролцсон нь сурагчдын байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах, газар зүйн шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулахад ихээхэн ач холбогдолтой тэмцээн байлаа.
Багш нарын тэмцээн:
- I байр - А. Сансартуяа (Хөвсгөл аймаг, “Эрдмийн далай” цогцолбор сургууль)
- II байр - Б. Ванчигдорж (Дундговь аймаг, Гурвансайхан сумын ЕБС)
- III байр - Т.Балжмаа (Булган аймаг, Хутаг-Өндөр сумын ЕБС)
Сурагчдын тэмцээн: (12-р анги)
- I байр - А.Нарансолонго (УБ хот Шинэ Монгол Харума Фүжи сургууль)
- II байр - Ш.Дөлгөөн (Сүхбаатар аймаг, Баруун-Урт 3-р сургууль)
- О.Шанхүү (Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил ЕБС)
- III байр - С.Ренцэн (УБ хотын Байгаль-Эх лицей ахлах сургууль)
- Г.Ариунаа (Увс аймгийн Улаангом сумын 3-р сургууль)
- Н.Энхжин (Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1-р сургууль)
9-р анги:
- I байр - О.Дөлгөөн (Дорнод аймаг, Хэрлэн сумын 1-р сургууль)
- II байр - Т.Цэнгэгэрэл (УБ хот, 93-р сургууль)
- Э.Тэнүүн (УБ хот, Хобби сургууль)
- III байр - П. Буянзаяа (УБ хот, Хобби сургууль)
- Г.Хулан (Орхон аймаг, 4-р сургууль)
- Б.Өнөрбаясгалан (УБ хот, Оюунлаг сургууль)