ШУТИС дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг төлөвлөх чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, зохистой үйл ажиллагааны бүтэц бий болгох зорилгоор “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан хүрээлэн” байгуулахаар талууд тогтов.

Хүрээлэн нь ШУТИС-ийн дэргэд байгуулагдах  бөгөөд “Төр-Хувийн хэвшил-Судалгааны байгууллага” гэсэн гурван талт хамтын ажиллагааны тусламжтай үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн чиглэлээр оюутан, залуучууд болон судлаачдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлийн судалгааг илүүтэй дэмжих, тэр дундаа магистр болон докторын ахисан түвшний суралцагчдын дипломын судалгааны ажлыг тус чиглэлээр хийлгэхэд анхаарч ажиллана.

Мөн хамтарсан судалгаа хийх, багш, эрдэмтдийн өмнө нь хийсэн туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, бодит эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байна. Энэ нь цаашид оновчтой төлөвлөлт бүхий хот, суурин, эдийн засгийн тусгай бүс байгуулахад чухал ач холбогдолтой юм.

 

Санамж бичиг байгуулах үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Хүрээлэнгийн зүгээс хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээний аливаа ажлын төсөв, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны түншлэлээр шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийллээ.

Мөн ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин “Одоогийн хот, суурин газрын оновчгүй төлөвлөлтөөс үүдсэн хэт төвлөрөл болон түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн нь эдийн засгийн тэлэлт, бүс нутгийн хөгжлийг хойш нь чангааж буй томоохон хүчин зүйл” гэдгийг дурдаж, цаашид бодит судалгаа, шинжилгээ, тооцоололд үндэслэн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг төлөвлөх чиглэлд хамтран ажиллана гэв.

Түүнчлэн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны  хамтарсан хүрээлэнгийн үйл ажиллагаа эхэлснээр уг чиглэлийн дагуу эрдэмтэн, судлаачид болон оюутан, залуучууд өөрсдийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, судалгаа хийх явцдаа цалинжих, судалгааны ажилдаа санхүүжилт татах боломж бүрдэх