С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрдэмтэн С.Цолмонг Японы Элчин сайдын өргөмжлөлөөр шагнав
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа Япон улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор С.Цолмонг өөрийн өргөмжлөлөөр шагнав.
С.Цолмон нь залуу монголч эрдэмтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд түүний гадаад шавь нараас зургаан хүн докторын зэргээ амжилттай хамгаалж, Японы Токиогийн гадаад судлал, Ямагата, Хоншюгийн их сургууль зэрэг нэр хүндтэй их, дээд сургуульд багшилж байна.