С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ”-г нэвтрүүлэх нөөц бололцоог судлахыг даалгав
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хөгжүүлэх зорилгоор харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, эдийн засгийн өсөлт, төрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар санал танилцуулах чиг үүрэг бүхий” Ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.
Тэрээр цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаадад байгаа иргэдэд бүртгэлийн үйлчилгээг ойртуулах, мэдээллийн санд аналист хийх боловсон хүчнийг бэлтгэх, мэдээллийн аюулгүй байдалд анхаарах, албан хаагчдийг сургах, урамшууллыг ажлын ачаалалтай уялдуулах, хөгжлийн бэрхшээлтэй, бүртгэлийн үйлчилгээг биечлэн авах боломжгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хүний эрхэд суурилсан “бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ”-г нэвтрүүлэх нөөц бололцоог судлах зэрэг улсын бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахыг даалгалаа.