С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ногоон нуурын “1008” айлын орон сууцны ажлыг эхлүүллээ
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд “1008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил нээлтээ хийлээ.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хороолол болж босох юм.
Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлж байна.
Барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтийн дарга Д.Батзориг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын захирал Ц.Тулга, БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-ийн Монгол дахь төлөөллийн газрын захирал Лиан Южин, Төслийн баг хамт олон, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Мөн Бугат хотын ардын Засгийн газрын хотын дарга Жан Руй болон бусад албаны төлөөлөгч нар цахимаар оролцов.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.