Саманта Мостин: Энэ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, ардчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна
Эрүүл мэндийн салбарынханд "Тамгагүй төр" жүжгийг толилуулжээ
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг энэ сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилууллаа.
Улсын Драмын театр, "Hero entertainment" группийн уран бүтээлчид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангажээ.






