С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Наадамчдын давалгаанд Төр, засгийн удирдлагууд нэгдлээ
Үндэсний их баяр наадмын есийн давааны барилдаанууд сонирхолтой, үзүүштэй үзэгчдийн сэтгэл хөөрөл дунд болж өнгөрлөө.
Энэ даваанд
Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, даян аварга Н.Батсуурь
Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын аварга П.Бүрэнтөгс
Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын гарьд цолны болзол хангасан О.Хангай
Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын гарьд цолны болзол хангасан Б.Орхонбаяр нар тунан үлдсэн юм.
Бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, улсын гарьд цолны болзол хангаад байсан О.Хангай, мөн цолны болзол хангасан Б.Орхонбаяр учраа бөхөө давснаар үзүүр, түрүү булаалдахаар болсон юм. Үзүүштэй сайхан барилдаан үзсэн наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэнд давлагаа үүсгэж, баяр хөөрөө илэрхийлэв. Давлагаанд төр засгийн удирдлагууд, хүндэт зочид ч мөн нэгдлээ.