С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн шинээр томилогдсон Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн ажлын амжилт хүсэж, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сантай хамтран улс орныг дэмжих 7 дах хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжинд хамтран ажилладаг гол түншлэгч байгууллага нь тус байгууллага болохыг онцлон дурьдаж, тус байгууллага Ковид-19 цар тахлын хүнд үед ихээхэн дэмжлэн үзүүлэн ажилласанд талархал илэрхийлээд, тус байгууллагатай олон төслийг хамтран хэрэгжүүлж байгааг дурьдан тухайлбал эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийг 2007 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байгаад нэн талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид ШарифиЭрүүл мэндийн сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн, Ковид-19 цар тахлыг Монгол Улсын эрүүл мэндийн салбар эх нярайн нас баралт багатай амжилттай зохион байгуулалт сайтай даван туулж, ажилласанд онцлон баяр хүргээд, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл зэрэг зарим аймгийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд түүнийг энэ онд томилогдон ирээд ажиллахад Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын зорилтын хэрэгжилт түүн дотрооэх нярайн нас баралтыг үзүүлэлтүүд зарим аймагт аль хэдийн 2030 оны зорилтод хүрсэн байгааг дурьдаж үндэсний хэмжээнд энэ зорилтод хүрэх боломж ойрхон байгааг дурьдаж НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг хэрэгжүүлж, тавьсан зорилтуудад хүрэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар саналаа танилцуулав. Тэрбээр, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын ХАС-ын хамтарсан дараагийн шинэ төслийг эхлүүлэхэд 2 тал бэлэн болсныг дурьдаад 2030 он гэхэд дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцооллыг Үндэсний Статискийн Газартай хамтран судалгаа хийж байгаа бөгөөд үр дүнг Эрүүл мэндийн яамболон Сангийн яаманд мэдээлэх болсноо онцлов.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран эх хүүхдийн эрүүл мэнд, анхан шатны түвшний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жендерийн эрх тэгш байдал зэрэгт илүү түлхүү хамтран ажиллах гэж байгаад нэн талархалтай байгаагаа тэмдэглэн хэлэв.