С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
14 жилийн гацаа арилж, бүтээн байгуулалт эхлүүлэх эрх зүйн орчин албажлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал албан ёсоор эхэллээ. Энэ хүрээнд зарим гэрээ хэлэлцээрийг баталгаажуулсан юм.
Тодруулбал, Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо урьдчилан гарын үсэг зурсныг Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй нар өнөөдөр ёсчиллоо.
Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн царигийн маргааныг эцэслэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.