С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дэлхийн шатрын олимпиадад оролцож буй үндэсний шигшээ багийнханд амжилт хүслээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохиогдож буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар
- нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт байрт бичигдэж байгааг,
- дөрөвдүгээр ширээнд 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ хоёрдугаарт явж байгаа дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул үлдсэн хоёр өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байгааг онцлон, амжилт хүслээ.
- Мөн гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "айргийн тавд" явааг онцлоод шинээр их мастер цолны болзол хангасанд нь баяр хүргэв.
Түүнчлэн тамирчдаа дасгалжуулж байгаа эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од болон баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчдадаа оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.