С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов
Япон улсын эрдэмтэн Исао Такахаши үлэг гүрвэлийн музей байгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай санал солилцжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсаас ирсэн зочидтой өчигдөр уулзалт зохион байгуулсан байна. Тодруулбал, Манай улсаас Япон Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахаши нарыг хүлээн авч уулзсан юм.
Уг уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажилд тулгуурлан ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзээд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцав.