С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Ням-Очир: 2,962 багш дутагдах статистик байна
Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2022 оны зургаадугаар сард дутагдалтай багшийн судалгааг гаргасан. Улсын хэмжээнд 2,962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1,398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3,500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байна.
Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог" гэдгийг онцоллоо.