Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл эхэллээ. Зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэх юм.

Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.