Монголын шигшээ есдүгээр сард амжилтаа бататгана

 

Монголын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий эхний шатыг даваад байгаа билээ. Дараагийн шатны сугалаа долдугаар сарын 17-нд Катарын нийслэл Доха хотноо болох юм. Энэхүү сугалаанд эхний шатанд ялсан зургаан багаас гадна 34 баг нэмэгдэж, нийт 40 баг наймаг хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болсон байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-ын чансаагаар Иран, БНСУ, Япон, Австрали, Катар, АНЭУ, Саудын Араб, БНХАУ гэсэн орнууд өөрсдийн багтсан хэсгээ тэргүүлэх нь тодорхой болжээ.

 

Харин Монгол Улсын хувьд сүүлийн буюу тавдугаар буюу Индонез, Сингапур, Непал, Камбож, Бангладеш, Гуам гэсэн орнуудтай нэг зоонд орсон бололтой. Өөрөөр хэлбэл, эдгээр улстай таарахгүй юм. Ирэх есдүгээр сарын 5-наас эхэлж, 2020 оны зургадугаар сарын 9-нд өндөрлөх эл тоглолтод манай шигшээ найман удаа тоглолт хийх юм. Үүнд нь:

 

2019.09.05 МОНГОЛ - А4

 

2019.09.10 МОНГОЛ - А3

 

2019.10.10 А1 - МОНГОЛ

 

2019.10.15 МОНГОЛ - А2

 

2019.11.19 А4 - МОНГОЛ

 

2020.03.26 А3 - МОНГОЛ

 

2020.03.31 МОНГОЛ - А1

 

2020.06.04 А2 - МОНГОЛ

 

Энэхүү хуваариас харахад манай шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтоо нутагтаа хийх бололтой. Тэр тусмаа хэсгийнхээ арай сул хоёр багтай дараалан тоглох нь эдгээр тоглолтуудаас оноо, хожил авах магадлал өндөр бололтой.