С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны улсад айлчилж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны улсад айлчилж байна.
Тэрбээр өчигдөр тус улсын Сенатын гишүүн, Гадаад харилцааны сайд Пэнни Вонгтой уулзсан юм. Уулзалтын дараа Шадар сайд С.Амарсайхан "Хоёр улсын хоорондох дипломат харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөдөө аж ахуй гэх зэрэг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах талаар нээлттэй санал солилцлоо.
Ялангуяа боловсролын чиглэлд манай улсын хүний нөөцийг салбар бүрд бэлтгэх, боловсон хүчнийг мэргэшүүлэх, чадавхжуулах, харилцааг хөгжүүлэх шинэ хуудсыг нээсэндээ баяртай байна. Хоёр улсын харилцааг өргөн түвшний түншлэлээс ахисан түвшинд гаргах саналыг Засгийн газрын зүгээс тавилаа" гэлээ.