Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Номын баяр маргааш эхэлнэ
Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба нийслэлд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болно. Орон нутгийн төв талбайд ч номын баярыг тэмдэглэж өнгөрүүлнэ. Маргааш эхэлж, гурван өдөр үргэлжлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцох юм. “Энэ өдрүүдэд маш олон хөтөлбөр зохион байгуулна. Нийтийн урлаг, спортын тэмцээн болно. Шинэ ном, зохиолын үзэсгэлэн дэлгэнэ. Номын соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүстэй алдартай зохиолчид уран бүтээлийн ярилцлага хийнэ” хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр хэлсэн юм.