У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.
Дархан-Уул аймаг улсын хэмжээнд газар тариалангийн 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 18 хувийг үйлдвэрлэдэг.
Тус аймаг энэ жил 22 мянга гаруй га талбайд, түүний дотор 646 га-д төмс, 1,525 га-д хүнсний ногоо, 549 га-д малын тэжээл тариалжээ. 46 мянган тн ургац хурааж авах урьдчилсан баланс гарсан байна.
2022 онд улсын хэмжээнд 330 мянган тн улаанбуудай хурааж авах бөгөөд гурилын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой юм.
Мөн 480 гаруй мянган тн мах бэлтгэж, 350 мянга гаруй тн-ыг нь дотоодын хэрэгцээнд нөөцлөн, 50 мянга гаруй тн-ыг экспортод гаргахаар төлөвлөсөн.
Мах бэлтгэх болон боловсруулах үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог салбарын яам гаргасан байна.