С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Соён гэгээрүүлэх өдөрлөгт 580 гаруй багш, сурагчийг оролцуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газар, “МИАТ” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Соёлын сайд, нийслэлийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон ажиллав.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын зарим сургуульд “Шударга ёсны клуб”-ыг нээж, “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн 580 гаруй багш, сурагчийг оролцуулсан “Таны эрх, таны оролцоо: Өнөөдрийг маргаашийн бахархал болгоё” өдөрлөгийг зохион байгуулав.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 453 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.