С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дэд сайд С.Наранцогт “Эрдэнэс Монгол”-ыг зангидана
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан юм. Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон билээ.
САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН ТОВЧ НАМТАР:
Боловсрол:
- 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
- 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
- 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
- 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
- 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
- 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
- 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
- 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
- 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
- 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
- 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
- 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
- 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
- 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
- 2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл
- 2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
- 2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
- 2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан.