С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Турк руу ниссэн аврах баг зорьсон газартаа саадгүй хүрэв
Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ. Тэгвэл манай баг зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Тусгай баг одоо гамшгийн голомт болох Хасан хот руу явах аж. Гозонтек хотод манай улсаас гадна Франц, Солонгос, Итали улсын багууд буужээ.