С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шүүгч, тэдний гэр бүлд аюул, занал учирсан тохиолдолд хэрхэх тухай сургалт оров
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам” сэдвээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалт хамгаалуулах хүсэлт гаргах, шийдвэр гаргах дараалал, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний ойлголт, аюулын зэрэг болон эрсдэлийн үнэлгээний талаар зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд болов.
Цагдаагийн ерөнхий газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалан сургалтыг удирдан явуулжээ. Тэрбээр тус шүүхийн шүүгч нарт “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ авахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгов.