НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцлээ
Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны нэгдүгээр тогтоолоор “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталсан. Журмын дагуу НЗДТГ-аас Хүний эрхийн төлөв байдлын тайланг гаргаж, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын Эмнести интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Ирээдүйн босго, ЛГБТ төв, Эмэгтэйчүүд амьдрал төв, Хил хязгааргүй алхам, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон, тайланг хэлэлцэн, санал, шүүмжээ тусгасан юм.