Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний ЖАГСААЛТ-ыг танилцуулж байна.

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн www.ulaanbaatar.mn сайтын "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" хэсэгт нэвтрэн, мэдээллээ оруулж бүртгүүлснээр бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд шаардлагатай үйлчилгээ авах боломжтой.
  • Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгадаг байсныг өөрчилсөн нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18,600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.
  • Стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн.
  • Баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт хүчингүй болгосон.
  • Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байв. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг байв. Харин одоо энэ бүх зардлыг хэмнэх боломжтой болсон юм.