С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүний эрхийн талаарх суурь хичээл зааж эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэж, Ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран "Үндсэн хууль манай сургуульд" сургагч багш бэлтгэх анхны сургалтыг энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан юм.
Тус сургалтад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, багш, судлаач, хуульч, өмгөөлөгчид хамрагдаж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд Комиссоос эдгээр сургагч багш нартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн хичээл зааж эхэллээ.
Тодруулбал, “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хууль дээдлэх ёс”, “Шударгаар шүүлгэх эрх”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”, “Тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдвээр Архангай аймгийн Лаборатори 1 дүгээр сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 93, 33, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн 147 сургагчдад хичээл заалаа.
Цаашид эдгээр сурагч багш нар хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулна.