600 ширхэг Жор-40, Жор-50 эмийг устгалд оруулжээ

Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар  тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй, үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүдийг илэрлээ. Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт  600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.