С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Сайнзориг: Бөхчүүд ам авахдаа харилцаа холбоо ашиглахыг хориглоно
Үндэсний Их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орно. Ам авах явцыг харилцаа холбооны хэрэгслээр дамжуулсан нь эргээд наадамчин олныг бухимдуулж, хардалт сэрдэлтийг үүсгэсэн. Бөхчүүд шүүмжлэлтэй хандсан. Хүнээр дуудуулахаар заримыг нь алгасч уншдаг гэсэн гомдол их ирсэн. Тиймээс программ ашиглана. Хамгийн өндөр цолтой бөхөөс эхлээд 4+1 минутад ам авах процессыг харуулна. Хүнтэй харьцахгүй дэлгэцнээс сонголтоо хийнэ. Хүсвэл дэлгэцэнд байгаа нэрийг хэлж болно. Ингэснээр нэр алгасч дууддаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж тохироо хийдэг гэх хадлагаас сэргийлнэ. Нээлттэй дэлгэж, танилцуулаад явна. Дүрмийн өөрчлөлттэй холбоотой ам авахдаа харилцаа холбооны утас, техник ашиглахыг хориглоно. Үүнийг зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна.
4+1 гэдэг цаг хугацаандаа амжиж ам авахгүй бол тухайн бөхийн ээлж хоёр дарааллаар ухарна. Хугацаандаа ам авч чадахгүй бол өөрийнхөө боломжийг хойшлуулж буйгаас өөрцгүй. Хоёрдугаарт, цол дуудах процесст өөрчлөлт орно. Бөхчүүдийг харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна. Зарим бөх 3-4 ивээн тэтгэгчийг дуудуулдаг. Монгол төрийн наадмыг зөв зохистой явуулах үүднээс эдгээр өөрчлөлтийг оруулна. Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Өмнөх жил баталсан идэвхээр барилддаг дүрэм хэвээрээ үргэлжилнэ. Дүрмийн асуудлаар ямар нэгэн том маргаан үүсээгүй. Харин ч бөхчүүдийн барилдаанд эергээр нөлөөлж байгааг судлаачид ярьж байна. Бөхийн холбоо цөөн тооны бөхчүүдийн шахалтаар энэ дүрмийг өөрчлөх ёстой гэсэн санал тавьсан. Бөхийн холбооноос дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваад ир гэсэн. Өөрчлөх болсон үндэслэл, хурлын протоколоо аваад ир гэсэн авчраагүй. Ц.Магалжав түргээний бичигт идэвх биш тэгш барилц гэдэг дүрмийг оруулъя гэсэн санал тавьсан. Үүнийгээ бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн юм уу гэхэд хариулж чадаагүй. Төрийн наадам цагтай. Тэгш барьц дээр тогтвол хаялцах хүртэл нь авахуулна. Өөрөө цаг хугацаандаа амжих уу гэдэг асуудал үүснэ. Төрийн наадам нээлттэй, хаалттай болсон. Хаалтын цаг тодорхой болсон. Наадамчин олныг чилээгээд суулгаад байж болохгүй учраас идэвхээр барилдах дүрмийн өөрчлөлтийг энэ жил өөрчлөхгүй, хэвээр нь үргэлжлүүлнэ" гэлээ.