С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
М.Мөнхшүр: Хүү өглөөний 07.00 цагт унасан хяналтын камерын бичлэг бий
Энэ сарын 21-ний өдөр буюу өчигдөр өдрийн 11.00 цагт цагдаагийн 102 утсанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу “Офицер захын хажууд хүүхэд хэвтэж байна” гэсэн дуудлагыг тухайн хорооны иргэнээс өгсөн байна талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй, зургаан настай А гэрийнхээ цонхноос унаж, осгож амь насаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Уг хэргийн шалтгаан нь хүүхлийг хараа хяналтгүй цоожилж үлдээснээс үүдэн цонхоороо унасан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хүү өглөөний 07.00 цагт унасан хяналтын камерын бичлэг бий. Тухайн үед эгч нь хичээлдээ явахдаа дүүгээ цоожилж үлдээсэн байна. Эмээ нь ээлжийн ажилтай. Өглөө ажлаасаа бууж ирэх байсныг мэдүүлсэн” гэв. Хүү хувийн цэцэрлэгт хүмүүждэг байжээ.