С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийн Дэд ажлын хэсэг хуралдлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр шинэчлэн байгуулсан.
Энэхүү дэд ажлын хэсгийн хурлыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ХЗДХЯам дээр зохион байгуулсан бөгөөд уг хурлаар хуулийн төслүүдийн гол үзэл баримтлал, зарчмын шинжтэй асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд цаашид дэд ажлын хэсгийн хурлыг тогтмолжуулж, хуралдах хэлбэр, товыг тогтоолоо.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн жагсаалтад орсон болно.