13 настай хүүхэд моринд чирэгдэж нас баржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын долдугаар багийн Хурх тосгоны эмнэлэгт нас барсан хүүхэд хүргэгдэж ирсэн байна. Уг хэргийн дагуу цагдаагийн байгууллагад эмнэлгийн ажилчид дуудлага өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахад  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн оршин суугч 13 настай Н.Б болох нь тогтоогджээ. Шалгалтаар талийгаач моринд чирэгдэж, хоёр бугалаганы ар, нүүр, хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.