С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Газар уснаа явагч...
2016 оны 3сарын 28нд байгуулагдсан Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо 3 жилийн турш өөрийн тамирчнаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн уралдуулсны үр дүнд 2019 онд дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргаж монгол хүний тэсвэр тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч чанарыг олон улсад нотолж чадлаа. Энэ мэдээллээ монголоороо омогшдог их баяр наадмын өмнө монгол түмэнтэйгээ тус холбоо ийнхүү хуваалцаж наадмын баяр дээр баясал нэмж байна.
-Ш.ДАВААДОРЖ: Спортын мастер, өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга
Гурван жилийн өмнө дэлхийд 4, өнгөрсөн жил 7, энэ жил буюу 2019 онд дэлхийд энэ төрлөөр №1 тамирчин болсондоо баяртай байна. Холбоо хэдийгээр 3 жилийн өмнө байгуулагдсан ч бид тамирчин болон тэмцээн уралдааны тухай нэг ч мэдээлэл өгч байсан удаагүй. Учир нь энэ төрөлд монголчууд шинэ туршлагагүй байсан. Өөрөөр хэлбэл мэдээллээд байх амжилт яг үнэндээ байсангүй. Амжилт рүү тэмүүлсэн, өрсөлдсөн цаг хугацаа байлаа. Тасралтгүй тэмүүлсний үр дүнд холбоо чансаагаараа тэргүүлсэн, одоогийн байдлаар өрсөлдөгчгүй болсон бөгөөд энэ нэр алдар зөвхөн холбооных бус бүх монголчуудын амжилт хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор дуулгаж байна.
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 2017 оны гуравдугаар сард 20 дах улс болон гишүүнээр элсэн батламжаа авсан энэ холбоо нэг тамирчинтай бөгөөд тэрээр тамирчин Даваадорж 2014-2019 онуудад Эстони, Латви, ОХУ, Сингапур, Шинэзеланд зэрэг 20 гаран оронд зохиогдсон өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс нийт 32алт, 29 мөнгө 16 хүрэл медалийн эзэн болж монгол улсынхаа төрийн далбааг мандуулжээ
М.ИДЭР Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч
Энэ бол их өвөрмөц содон төрөл. Дээрээс нь насны насны ангилалтай учир хүн бүр хичээллэх бүрэн боломжтойн дээр эрүүл мэндэд ач тустай. Өнөөдөр хүн бүр яг монгол эр хүн ховордож байгааг бүгд харж байна. Тэгэхээр өвлийн усанд сэлэлтийн төрлийг монгол улсдаа хөгжүүлбэл сэтгэлийн болон биеийн хаттай, өндөр бэлтгэлтэй, зөв иргэд төлөвшинө гэж холбоо хардаг юм. Ер нь спорт гэдэг бол өөрийгөө ялах хамгийн баталгаатай үр дүнтэй техник шүү дээ. Тэгэхээр энэ спорт монгол улсад хөгжвөл түүнийг дагаад зөвхөн эерэг үр дүн гарахыг манай тамирчин Даваадорж маань батлан харуулж байна.
156 жилийн түүхтэй өвлийн усанд сэлэлтийг төрлийг монголдоо хөгжүүлж өвлийн аялал жуучлалыг өргөжүүлэх алсын хараатай энэ холбоо нь 2019-2020 онд болох дэлхийн цомын 4, дэлхийн аваргын 1 тэмцээнд оролцож чансаагаа бататгах, 2022 оны өвлийн Олимпийн төрөлд оролцох бэлтгэх хангах, 2024 онд Арктик, 2025 онд Антарктид далайд шумбалт хийж тэмцээнд оролцох зорилт тавин ажиллаж байна.
Спортын ач холбогдол гэдэг агуу. Чухамдаа үүнийг санаж мэдэж хэрэгжүүлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа цаг үед олонхийн анхаарлын төвд байдаг бөх бокс зэрэг спортын төрөл бас нэгэн өвөрмөц төрлөөр нэмэгдэж байгаа нь чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх бас нэгэн том орон зайг үүсгэж байна. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад хүсэл л байвал бүх гарц нээлттэйг өвлийн усанд сэлэлтийн төрлийн Дэлхийн №1 чансаат тамирчин Даваадорж ийнхүү батлан харууллаа.