С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүй долоо болон цэнгэлдэхэд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар одоогийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Тиймээс бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа. Тэд худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмж өгч байгаа гэнэ. Дашрамд дурдахад, одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна