С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөж байна
Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна. Тэмцээнд 77 орны нийт 2700 тамирчин оролцож байгаа бол манайхаас 107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 80 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ нар оролцож байгаа юм. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга баг тамирчдыг ахалж байгаа бөгөөд Г.Ган-Эрдэнэ маань 38 орны тамирчдаас 28 дугаар байрт шалгарчээ. Тэгвэл өнөөдөр Э.Содномпилжээ гавьяат маань маань өрсөлдөх хуваарьтай байна.