С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрийн Албаны Зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ
Монгол Улсын Их Хурлаас Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-ийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авчээ.
Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг нь гардуулан өгсөн байна.
Л.Цэдэвсүрэнгийн намтар:
- 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн
- 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн эрх зүйч мэргэжилтэй
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
- 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах
- 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
- 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
- 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
- 2021 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2021 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.