Саманта Мостин: Энэ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, ардчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна
Ерөнхийлөгийн хуулийн бодлогыг Р.Батрагчаа зангидана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ.
Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна. Тэрбээр:
- 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
- 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
- 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
- 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.
Ажилласан байдал:
- 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор.
- 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
- 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч
- 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
- 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч
- 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
- 2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч
- 2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
- 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга
- 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга
- 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.






