С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
Замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байлаа.
Хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар тодруулахад Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ” гэлээ.
29 авто замын нөлөөлөлд 133.61 га газар өртсөн
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан.
29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс
Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай.
- 14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс
Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай.
- 11 шугам сүлжээний ажлын нөлөөлөлд 403 нэгж талбарын 26.5 га газар өртсөн. Үүнээс
Өмнөх онуудад 32 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд нэг нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Үлдсэн 346 нэгж талбарыг чөлөөлөхөд 39.4 тэрбум төгрөг шаардлагатай.
- Бусад 10 ажлын нөлөөлөлд 275 нэгж талбарын 10.13 га газар өртсөн. Үүнээс
Өмнөх онуудад 125 нэгж талбарыг чөлөөлсөн.
14 нэгж талбарыг нөлөөллөөс гаргасан.
Үлдсэн 127 нэгж талбарыг чөлөөлөхөд 27.85 тэрбум төгрөг шаардлагатай.