С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэлээ.
Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.
“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.
“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.