С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаарай
Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын 17 байршилд авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж буй. Ачаа тээвэрлэж яваа жолооч нар ачааг битүүмжлээгүйн улмаас авто замд хайрга, чулуу, шороо асгарч улмаар замын эвдрэл гэмтлийг нэмэгдүүлж байна. Энэ нь зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрдүүдэд Хан-Уул дүүрэг, Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Буган Халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Уг замаар ачаа тээвэрлэж явсан жолооч нар ачаагаа битүүмжлээгүйн улмаас чулуу, шороо асгаж хучилтыг эвдсэн. Иймд Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож буй. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлд ачаа тээвэрлэж яваа жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох бөгөөд шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Тиймээс жолооч та бүхэн ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.