С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ГХУСАЗЗ: Чингис хаан боомтод электрон самбар хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хүн худалдаалах болон аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг гадаад улсад зорчиж буй иргэдэд өгөх, дээшлүүлэх, энэ чиглэлээр мэдээлэл түгээх зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын Чингис хаан боомтод электрон самбар хүлээлгэн өгөв.