С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх сургалт болж байна
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент, Коломбын төлөвлөгөө байгууллага хамтран тус байгууллагын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх зөвлөх хөтөлбөр (Drug Advisory Program)-ийн Урьдчилан сэргийлэх модулын Түвшин 10 буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна.
Зургаан өдрийн турш үргэлжлэх тус сургалтыг олон улсын багш нар зааж буй бөгөөд сургалтад эрүүл мэнд, хууль сахиулах, төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтэн, албан хаагч, эмч нар хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалт нь 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дугаар хурлын үргэлжлэл болж байгаагаараа онцлогтой юм.