С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн төв талбайд үргэлжилнэ
НЗДТГ болон Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн төв талбайд үргэлжилж буй. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байрт эрэмбэлэгддэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй багууд оролцож байна. Талбайн эзэн Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд өчигдөр 16:00 цагаас эхэлсэн юм.