“Thailand open” олон улсын тэмцээнд Э.Цэндбаатар алтан медаль хүртжээ

Тайланд улсын Бангкок хотод  энэ сарын  19-27-ны өдрүүдэд болсон боксын “Thailand open” олон  улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд  Монгол Улсын  шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ. Нийт 37 орны 258 боксчин өрсөлдсөнөөс Э.Цэндбаатар алт, Б.Чинзориг, Х.Энхмандах нар хүрэл медаль хүртсэн байна.