С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Үер усны гамшгаас сэргийлж бүх шатны байгууллагууд бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах хэрэгтэй
Энэ сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байгаа тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахимаар хуралдан үүрэг даалгавар өглөө.
Сүүлийн 10 жилийн судалгаанаас дүгнэхэд Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд хамгийн их эрсдэлтэйд орж байна. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй бөгөөд тэдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэлэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Үргэлжилсэн усархаг, хүйтэн борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх, ноосолсон хонь мал осгох, шуурганд уруудсан малынхаа хойноос явж хүн эрсдэх гэх мэт аливаа аюул эрсдэлээс сэргийлж хаана хаанаа болгоомжтой байх нь чухал. Сонгууль болдгоороо болоод дуусна. Ажил, амьдрал цааш үргэлжилнэ. Байгалийн гамшиг, үер усны аюул эрсдэлийг тооцоолж, бүх шатны төрийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” хэмээн санууллаа.