С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалт болно
Есдүгээр сарын 25, 26-ны өдөр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор Яармагийн Хангарьд ордонд зохион байгуулахаар боллоо. Уг сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хамтран зохион байгуулж буй. УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг таниулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголтыг нэгтгэх, хэрэгжүүлэх төслийг тодорхойлох, нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршино.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, ТХХТ-ийн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрсдэл хуваарилалт, төслийн эдийн засгийн үр ашиг, төр, хувийн хэвшлийн түншлэл (олон улсын кейс, туршлага) төр, хувийн хэвшлийн түншлэл (УБ хотын кейс, туршлага) зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм.