С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Иргэн С.Санжааванчигийг “Хангарди одон”-гоор шагналаа
Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон"-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааванчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил болгосон байна.
Ингэхдээ уг газрыг хувийн байгууллагын нэр дээр захирамж гарсан байсныг цуцлуулахаар 10 жилийн турш хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын үе үеийн дарга нар, нийслэлийн Газрын алба зэрэг холбогдох бүх шатны байгууллагад хандсан байна. Үүний дүнд уг газарт улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих тухай захирамж гарч, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлээд байгааг шагнал авах үеэрээ тэрбээр ярилаа.