С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Яагаад М.Тулгатыг багаар нь дэмжих ёстой гэж...!?
1990 оны Ардчилсан хувьсгалын гол зорилго юу байсан бэ? Хулганы хамраас цус гаргахгүйгээр хийсэн хэмээн түүхэнд үлдсэн цагаан морин жилээс бидэнд юу үлдэв? Нэгэн жарны турш нэг намын үзэл сурталд бөхөлзөж, бөгтийж, бүдрэх ч эрхгүй явсан цөөхөн монголчуудад ардчилал яг юу авчрав? Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө олж авсан гэж олонхи нь хариулах байх. Тэр нь ч үнэн. Гэхдээ хариултыг холоос хайх хэрэггүй. Амьсгалах агаар, алхаж яваа хөрсний бохирдол нь аюулын харанга дэлдэж эхэлсэн нь ардчиллын он жилүүдэд бүтээсэн бидний ололт. Хүн нь байтугай автомашин нь зам дээрээ багшралдаж, бас түгжрэхийн хэрээр тэг зогсолт хийх нь энүүхэнд, энгийн үзэгдэл болсон нь мөн л ардчиллын ололт. Хүүхдүүд тоглох, хөгшид нарлах хэсэгхэн газрыг тал, талаас нь таллаж хумсалж, хашаалсаар хүн биш барилга, байшин бүхий бетонон ширэнгэн хотыг бий болгосон нь ардчиллаас олж авсан гашуун бөгөөд хамгийн бодит ололт.
Амьсгалахдаа ч, алхахдаа ч, замын хөдөлгөөнд оролцохдоо ч, ер нь Улаанбаатарт амьдардаг нь үнэн л юм бол Та хэдийнэ “туршилтын туулай” болсон гэсэн үг. Гэх мэтээр тоочвол үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ тайван замаар олж авсан нь Ардчилсан хувьсгалын хамгийн том ололт, үгүйсгэж болохгүй үнэн ч хагас жарны хугацаанд эсрэгээрээ хөгжлийн капитал хүнийхээ эрхийг баллуурдсан олон зуун шийдвэрийн золиос нь нийслэл, хохирогч нь хотын иргэд өөрсдөө болсонд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Нуух аргагүй үнэн нь л энэ. Тэртээ 1990-ээд онд ардчиллын салхи сэвэлзэхэд “Хонх”-ын С.Цогтсайхан агсан зүгээр ч “Албан тасалгааны цонхоор, Амьдрал сайхан харагдана” гэж дуулаагүй юм шүү. Гагцхүү цаг цагаараа байдаггүй ажээ.
2016 оноос нэг нам дангаараа засагласан он жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан хувьсгалаас олж авсан амин үзүүлэлт өдрөөс өдөрт хумигдаж, 1990 оноос өмнөх үеийг дээгүүрээ санагалзах болсон энэ цаг үед үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн залуучууд нэг баг болж, нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр бодлого ярьж, шийдлээ танилцуулж эхэллээ. Юуны, хэний тухай бичих гээд байгааг уншигч Та магадгүй гадарласан байж таарна. Мэдээж тэр нь Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшигчид. Баянзүрх дүүргийн АН-ын зүгээс сонгуульд олонхийн суудлыг авч ялалт байгуулсан тохиолдолд НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгатыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллуулахаа зарласнаараа онцлог.
Аав талаасаа “Хонх” хамтлагийн С.Цогтсайхан агсантай холбогддог түүний хувьд гурав, дөрөвдүгээр ангиасаа ардчилалтай хувь заяагаа холбосон нэгэн. Үндсэндээ ардчилал, АН бол М.Тулгатын тархинд багаас нь суусан хүсэл мөрөөдөл, үнэт зүйл нь. “За гэвэл ёогүй” гэдэг шиг Япон школ нь ч түүнийх, оюутан ахуй цагаасаа олж авсан зарчим нь. Намдаа ч, нийгэмдээ ч хүлээн зөвшөөрөгдсөн шинэ цагийн лидер нь. Бусад найман дүүрэгт хүний, өөрийнгүй хэнийгээ тамга атгуулах тухай яриа, тохироогоо ч хийгээгүй байхад нийслэл Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай, хамгийн том асуудал үргэлж ундарч байдаг Баянзүрхийн Засаг даргаар М.Тулгатыг ажиллуулахаа нээлттэй зарласан нь нэг талаар улс төрд тогтоож буй соёл, нөгөө талаар иргэд сонголтоо хийхэд илүү дөхөм байх нь мэдээж. М.Тулгат ч дунд бус анхан шатанд нэрээ дэвшүүлж, идэрхэн залуугаасаа олж авсан ардчиллын үнэт зүйлийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгахаар сонголтоо хийсэн болов уу.
М.Тулгатын багийнхны уриа нь “Дүүргээ аваръя”. Харин яаж...? Үндэслэл нь маш тодорхой. Ерөөс дахин төлөвлөлтийг гацаанаас гаргах, дүүргээ хогноос салгах, хөрсний бохирдлыг шийдэх, худалдаа, бизнес эрхлэгчдээ дэмжих, СӨХ-ны эрхзүйн байдлыг шинэчлэхэд чиглэжээ. Аль, аль нь Баянзүрх дүүрэгт тулгамдсан асуудал мөн үү, мөн! Яг үнэндээ 1990 оноос хойш нийслэлд долоон удаагийн сонгууль болоход зургаад нь өнөөгийн эрх баригч МАН-ынхан ялсан түүхтэй. 34 жилийн 30-д дангаараа, үнэмлэхүй олонхиороо засагласан нь энэ. Аман дээрээ ардчиллын тухай ярьдаг ч ачир дээрээ ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах бус алга дарам цаас бүхий гарын үсгээр арилжаалж ирсэн хэрэг. Улаанбаатар Утаанбаатар болсны, бетонон ширэнгэ болгосны, төлөвлөлт гээчийг ор тас мартсаны хариуцлага яаж ч үгүйсгэсэн Ардын Нам дээр бууна гэсэн үг. Хусаад ч арилахааргүй үнэн нь ийм.
М.Тулгатын багийнхан ч өглөө сэрээд л сонгуулийн уриагаа “Дүүргээ аваръя” гэж өгөөгүй нь лав. Тэгэхээр Төлөөлөгч М.Тулгатын баг дүүргээ, цаашлаад нийслэлээ аварч чадах уу? гэдэг нь энэ өдрүүдийн анхаарал татах сэдвийн нэг байх нь. Бусдаасаа ялгаатай тэдний багт ямар нэгэн байдлаар хэн нэгэн даргын татаастай, эсвэл улс төрд үе залгамжлах байдлаар хаалгаар биш тооноор крандуулж орж ирсэн нэр дэвшигч үгүй. Нийгэм цаг үеийнхээ дуудлагаар дүүргээ хөгжүүлэх, хамгийн гол нь ардчиллын үнэт зүйлийг ТУГАА болгосон залуучууд бүрдүүлж буй нь тэднийг дэмжих нэг хэмжүүр. Яагаад М.Тулгатыг багаар нь дэмжих ёстой гэдгийг хариулт нь ердөө л ийм!
С.Тэргэл