120 мянган м.кв талбайг тэгшилнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил''-тэй дүүрэг зорилтын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх зам засварын нөхөөсийн ажлыг хийдэг билээ.

 

Тодруулбал энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ нийт 120 мянган м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайнхатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж.