НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Баянгол дүүргийн “Өргөө” цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууслаа.
Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0м x 16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай байхаар шийдсэн юм. Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.