У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Д.Гантулга: Дахин хүчингийн хэрэгт холбогдсон уу
Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар хэрг прокурорт шилжсэн байна. Д.Гантулгад холбогдох хэргийг урт хугацаагаар шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Хүчингийн хэргийг шалгах хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байх магадлалтай аж.